Кино үзэх заавар

Та дараах үйлдлүүдийг ашиглан кино контентыг илүү хялбар аргаар тав тухтай үзээрэй.

Хадмал сонгох

  • Вэбсайтаар хандаж байгаа тохиолдолд "СС" буюу "Хадмал" хэсэг дээр дарснаар хадмалаа сонгох боломжтойгоос гадна хадмалгүйгээр ч үзэх боломжтой юм.

  • Аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд зүүн доод буланд байрлах "Тохиргоо" хэсэг рүү орон "Хадмал" сонголтыг дарснаар хадмалын сонголтууд гарч ирэхээс гадна мөн хадмалын загварыг өөртөө тааруулан сонгох боломжтой.

Хэл сонгох

  • Вэбсайтаар хандаж байгаа тохиолдолд баруун доод хэсэгт байрлах "Хэл" гэх хэсэг дээр дарснаар та дуу оруулалтын хэлээ сонгоно.

  • Аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд зүүн доод буланд байрлах "Тохиргоо" хэсэг рүү орон "Дуу" гэх сонголтыг дарснаар дуу оруулалтын хэлээ сонгоно.

Анги сонгох

Та олон ангит кино, контент үзэж байгаа үедээ тоглуулагчаасаа гарахгүйгээр дараагийн анги бусад ангиудыг сонгох боломжтой.

  • Вэбсайтаар хандаж байх үедээ ангиа сольж үзэх бол баруун доод буланд байрлах "Ангиуд" гэх хэсэг дээр дарж хүссэн бүлгийнхээ хүссэн ангиа сонгож тоглуулна.

  • Аппликейшн ашиглаж байгаа үедээ баруун доод буланд байрлах "Ангиуд" гэх хэсэг дээр дарснаар хүссэн бүлгийн хүссэн ангиа сонгож тоглуулна.

Хурд тохируулах

Үзэж буй үзвэрийнхээ хурдыг сонгон тоглуулах боломжтой. Аппликейшн ашиглаж байх үедээ зүүн доод байрлах "Тохиргоо" хэсгээс "Хурд" гэх сонголтыг сонгосноор таны үзэхийг хүссэн тоглуулагчийн хурд сонгогдоно.

Бусад асуултууд