Түгээмэл асуулт, хариултууд
Сүүлд шинэчлэгдсэн: 2022/12/12
1. Багцын эрхээр ямар кино үзэх боломжтой вэ?
Playmo багцын эрхдээ гадаад болон дотоодын үзэгчдэд хүртээл болсон шинэ, шилдэг, сэтгэлд хоногшсон олон ангит кино, уран сайхны кино, видео контент зэргийг байршуулахаар ажилладаг бөгөөд өдрөөс өдөрт танд шинэ кино, контент хүргэсээр байх болно.
2. Үзэж байгаа кино алга болчихлоо, яах вэ?
Тухайн контентоос хамааран урт болон богино хугацаагаар платформ дээр байршуулах гэрээ хийгддэг тул гэрээний хугацаа дууссан өдөр Playmo платформоос гэрээний үүргийнхээ дагуу буулгадаг болно.
3. Хэрэглэгчийн ID дугаараа хэрхэн харах вэ?
Юун түрүүнд та имэйл хаяг болон фэйсбүүк хаягаараа бүртгэл үүсгэнэ. Бүртгэл амжилттай үүссний дараа та вэб хөтөч ашиглаж байгаа тохиолдолд баруун дээд буланд байрлах сонголтоос "Миний хаяг" гэх сонголтыг дарахад таны хэрэглэгчийн ID дугаар харагдах болно.
4. Гадаадаас яагаад Монгол киноноос бусад үзвэрүүд харагдахгүй байна вэ?
Гадаадаас эрхийг нь авч буй зарим контент нь гэрээний дагуу газарзүйн байршлаас хамааран зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт гаргах зөвшөөрөлтэй байдаг тул гадаадаас үзэх боломжгүй байдаг.
5. Фэйсбүүкээр бүртгүүлсэн тохиолдолд хэрхэн имэйл хаягаа холбох вэ?
Хэрэглэгч та бүртгэл үүсгэхдээ анх фэйсбүүк хаягаараа бүртгэл үүсгэн нэвтэрсэн тохиолдолд https://m.me/playmo.mn хаяг руу чат бичин имэйл хаягаа холбон ашиглах боломжтой.
6. Хэрхэн зурагттайгаа холбож үзэх вэ?
Та ухаалаг зурагт ашигладаг бол зурагтынхаа вэб хөтөч дээр playmo.mn гэж бичиж орсноор платформын вэб хувилбарыг ашиглан зурагтаараа үзвэрээ үзэх боломжтой юм. Эсвэл та нөүтбүүк дээрээ playmo.mn рүү орж, зурагттайгаа HDMI-р холбож үзэх боломжтой.
7. Түрээсийн үзвэрийг хэр их хугацаанд, ямар давтамжтай үзэж болох вэ?
Түрээсийн үзвэр нь тухайн контентыг нийлүүлж буй хувь хүн болон байгууллагын заасан хугацаанаас хамааран та 24-72 цагийн хугацаанд түрээслэгдэх бөгөөд үзвэрийг түрээслэх үед хугацаа нь харагддаг тул та аль болох цаг завтай үедээ түрээслэн үзээрэй.
Мөн түрээслэгдэх хугацаанд тухайн контентыг хэдэн ч удаа үзэх боломжтой.
8. Түрээсийн үзвэрийн хэлийг хэрхэн солих вэ?
Түрээсийн үзвэр болон багцын эрхэд хамаарах үзвэрүүд бүгд нэг видео тоглуулагчтай байдаг тул https://help.playmo.mn/article/video-togluulah-zaawar энэ линкээр орж кино үзэх заавартай танилцаарай.