Нууц үг сэргээх
Сүүлд шинэчлэгдсэн: 2022/11/10
- Нууц үгээ мартсан тохиолдолд:
1. Хэрвээ та нууц үгээ мартсан эсвэл хаягаа оруулчихсан хэрнээ нууц үгээ мартчихсан бол одоо байгаа хаягаасаа гарах хэрэгтэй. Нэвтрэх хэсгийн зүүн доод буланд "Нууц үг сэргээх" хэсгийг дарна.
2. Имэйл хаяг дээр нь та өөрийн бүртгэлтэй мэйлээ бичээд "Имэйл явуулах" дээр дарна.
3. Бүртгэлтэй мэйл хаягтай бол "Нууц үг сэргээх и-мэйл илгээсэн тул И-Мэйл хаягаа шалгана уу." гэсэн ногоон хэсэг гарч ирсний дараа та өөрийн бүртгэлтэй мэйл хаягаа шалган "Нууц үг сэргээх" гэх хэсгийг дарна.
/Хэрвээ буруу мэйл хаяг байх юм бол улаан хэсэг дотор "Имэйл буруу байна" гэж гарч ирэх тул та бүртгэлтэй мэйл хаягаа дахин шалгана уу./
4. Танд ирсэн мэйлийн дагуу "Нууц үг сэргээх" гэх хэгсгийг дарснаар "Нууц үг өөрчлөх" гэх талбар гарч ирэх бөгөөд та өөрийн бүртгэлтэй имэйл хаягаа бичиж нууц үгээ шинээр зохиож хадгалснаар таны нууц үг амжилттай солигдох болно.
- Нууг үгээ шинэчлэхийг хүсвэл:
1. Та өөрийн нууц үгээ солихыг хүсвэл аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд "Би" дээр дарж "Миний хаяг" гэх хэсэг дээр дарахад "Нууц үг солих" гэх сонголт харагдана.
Хэрвээ та вэбсайт ашиглаж байгаа тохиолдолд баруун дээр булан дээр дарж "Миний хаяг" гэх хэсгийг сонгосноор "Нууц үг солих" гэх сонголт харагдана.
2. "Нууц үг солих" гэх сонголтыг дарснаар танд дараах талбар харагдах бөгөөд хуучин нууц үгээ бичиж оруулсны дараа шинэ нууц үгээ зохион давтан зөв бичиж "Хадгалах" товчийг дарснаар таны нууц үг амжилттай шинэчлэгдэх болно.