Хэрхэн үзвэр татах вэ?
Сүүлд шинэчлэгдсэн: 2022/11/10
Та аппликейшн ашиглан Playmo theatre буюу түрээсийн үзвэрээс бусад бүх үзвэрийг багцын хүчинтэй хугацаанд гар утас дээрээ татаж аваад интернет орчингүй нөхцөлд хаана ч, хэдийд ч татаж авсан үзвэрээ тухлан үзэх боломжтой.
1. Аппликейшн рүү багцын хүчинтэй хугацаатай бүртгэлтэй хаягаараа нэвтэрнэ.
2. Татаж авах үзвэр лүүгээ ороод татаж авах ангиа сонгон тухайн ангийн баруун талд харагдаж буй сум дээр дарснаар үзвэрээ татна. Мөн та аппликейшний баруун доод хэсэгт байрлах "Таталт" хэсэг рүү дарж ороход "Татах үзвэр хайх" гэсэн ногоон товч дээр дарснаар татах үзвэрээ хайх боломжтой юм.
3. Аппликейшний баруун доод буланд байрлах "Таталт" хэсэг рүү дарж орсноор баруун дээд буланд хэдэн үзвэр татаж байгаа нь харагдана.
4. Өмнөх зураг дээрх баруун дээд буланд байрлах татаж буй үзвэрийн тоон дээр дарснаар үзвэрийн таталт ямар явцтай байгааг харах боломжтой. /Үзвэрээ татаж байх хугацаанд аппликейшнээс гаргахгүй байхыг зөвлөе./
5. Татаж дууссаны дараа "Таталт" хэсэг рүү ороход тухайн үзвэрийн постер зураг нь харагдах бөгөөд та тухайн зураг дээр дарснаар татсан ангиа үзэх боломжтой.
6. Хэрвээ та татсан үзвэрээ устгахыг хүсвэл "Таталт" хэсэг рүү ороход харагдах постер зураг дээр дарж орсны дараа таны татсан анги харагдах бөгөөд ангийн баруун буланд байрлах Х тэмдэг дээр даран "Энэ ангийг устгахдаа итгэлтэй байна уу?" гэх асуулт гарч ирэхэд "Устгах" гэх сонголтыг сонгосноор тухайн татсан үзвэр устгагдна.