Playmo үйлчилгээний ерөнхий нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2022/06/09
“Сискотек Плэймо” ХХК нь Монгол улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд стрийминг үйлчилгээ /цаашид “Үйлчилгээ” гэх/ үзүүлэхтэй холбоотойгоор энэхүү үйлчилгээний нөхцөлийг /цаашид “Нөхцөл гэх/ хэрэглэгчтэй байгуулсан “Цахим гэрээ” гэж үзнэ. Playmo платформ нь “Сискотек Плэймо” ХХК”-ийн өмч бөгөөд платформыг ашиглахаас өмнө хэрэглэгч та доорх нөхцөлүүдийг уншиж танилцан “Зөвшөөрөх” товчийг дарснаар энэхүү нөхцөлийг зөвшөөрсөнд тооцон, үйлчилгээг ашиглах боломжтой болно. Хэрэв энэхүү нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрөөгүй болон “Зөвшөөрөх” товчийг дараагүй тохиолдолд үйлчилгээг ашиглахаас татгалзсанд тооцон, үйлчилгээг цааш ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
Нэг. Ерөнхий нөхцөл
- “Playmo OTT платформ” /цаашид “Playmo” гэх/ нь олон төрлийн төхөөрөмжид суурилсан аппликейшн /цаашид “Апп” гэх/, вэбсайт зэрэг контентыг нийтлэх платформыг хэлнэ.
- Үйлчилгээнд насны хязгаарлалттай контент багтдаг тул уг үйлчилгээг 18 насанд хүрсэн /18 насанд хүрээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн хяналт болон зөвшөөрөлтэй байх/ иргэн ашиглах боломжтой.
- Оюуны өмч, зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд контент бүрийн гарах эрх газарзүйн байршлаас хамааран харилцан адилгүй байна.
- Үйлчилгээнд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тухайн контентын төрлөөс хамааран ялгаатай байж болох ба Playmo нь бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, үйлчилгээнд багтах контентуудыг өөрчлөх эрхтэй байна /төлбөр нь төлөгдсөн контентод хамааралгүй/.
- Хэрэглэгч - гэж платформд мэйл хаяг болон фейсбүүк хаягаараа бүртгэл үүсгэн ашиглаж буй хэрэглэгчийг хэлнэ.
- Playmo эрх - гэж сар бүр тогтмол үнээр сонгогдсон контентуудыг үзэх боломжийг хэрэглэгчдэд олгодог багцын үйлчилгээг хэлнэ.
- Playmo Theatre - гэж контентуудыг дангаар нь тус бүрийн үнээр түрээсэлж, тодорхой хугацааны турш үзэх үйлчилгээг хэлнэ.
- Таталт - Playmo эрхийн хүчинтэй хугацаанд аппликейшн ашиглан багцад хамаарах контентыг татснаар интернет холболтгүй үед хаанаас ч, хэзээ ч үзэх боломжтой.
Хоёр. Бүртгэл
2.1. Хэрэглэгч facebook хаяг болон имэйл хаягаар бүртгэл үүсгэх боломжтой.
2.2. Хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ мэдээллийн үнэн зөв байдлыг дангаараа хариуцах бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд Playmo хариуцлага хүлээхгүй.
2.3. Худал мэдээлэл өгөх нь хэрэглэгчид хүрч үйлчлэхэд доголдол үүсэх, техникийн тусламж үйлчилгээ удаашрах, аливаа хүсэлтийг шийдвэрлэхэд хүндрэл гарах зэрэг эрсдэл дагуулах боломжтой.
2.4. Бүртгэл үүсгэхэд ашигласан хэрэглэгчийн хувийн мэдээллийг Playmo нууцлалын бодлогын дагуу хамгаална.
2.5. Хэрэглэгч өөрийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Playmo хариуцахгүй.
2.6. Хэрэглэгч бүртгэлийн үнэн зөв, аюулгүй байдал алдагдсан гэж үзэж байвал нэн даруй бидэнд мэдэгдэнэ үү.
Гурав. Төлбөр
3.1. Playmo эрх нь үйлчилгээг идэвхжүүлж төлбөр амжилттай төлсөн үеэс эхлэн 1 сар нь 30 хоногоор тооцогдож, Playmo эрхийн багцын заасан хугацаагаар сунгагдах болно.
- 1 сарын эрх - 8,900 төгрөг /Хөнгөлөлт урамшуулалтай холбоотойгоор үнэ хэлбэлзэж болно/
3.2. Playmo эрх дуусахаас өмнө сунгалт хийсэн тохиолдолд өмнөх эрхийн дуусах хугацаа дээр нэмж сунгагдана.
3.3. Төлбөр амжилттай төлөгдөж Playmo эрх нээгдсэн эсвэл сунгагдсан тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.
3.4. Үнийн дүн зөрүүтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд хэрэглэгч Playmo фейсбүүк пейж хаягаар дамжуулан харилцагчийн үйлчилгээний ажилтанд мэдэгдэх бөгөөд тухайн зөрүүтэй гүйлгээг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
3.5. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа Playmo эрх нээгдэхгүй, сунгагдахгүй байвал харилцагчийн үйлчилгээний ажилтанд мэдэгдэж нэн даруй шийдвэрлүүлнэ үү.
3.6. Хэрэглэгч дараах хэлбэрээр төлбөр төлөх боломжтой.
- Qpay
- SocialPay
- HiPay mini-app
- Банкны карт
- Бусад онлайн төлбөр тооцооны аппликейшн
3.7. Playmo эрхийн багцын үйлчилгээний үнэд НӨАТ багтсан болно.
Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг
4.1. Хэрэглэгч нь үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
4.2. Үйлчилгээг ашиглах нууц үгийг бусадтай хуваалцахгүй байх, нууцлал болон аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.
4.3. Хэрэглэгч нууц үгээ алдсанаас болж үүсэх эрсдэлийг Playmo хариуцахгүй болно.
4.4. Хэрэглэгч нь үйлчилгээг зүй бусаар /контентыг зүй бусаар хуулбарлан олшруулах, олон нийтэд түгээх, худалдаалах зэргээр/ ашиглахгүй байх мөн бусад байдлаар гуравдагч этгээдэд үзэх боломж олгохгүй байх үүрэгтэй.
4.5. Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан тохиолдолд Playmo бүртгэлийг цуцлахаас гадна хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
Тав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
5.1. Бүтээгдэхүүн үйлчилгээ болон контентыг шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
5.2. Хэрэглэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
5.3. Холбогдох хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан бусад эрхийг эдэлнэ.
5.4. Playmo дараах нөхцөлд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг түдгэлзүүлэх эрхтэй. Үүнд:
- Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол,
- Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан бол,
- Хэрэглэгч хувийн мэдээллээ хуурамчаар мэдүүлсэн бол,
5.5. Хэрэглэгчдэд чанар стандартын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
5.6. Хэрэглэгчийн бүртгэлтэй хаяг болон аппликейшнээр дамжуулан төлбөр, урамшуулал, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл зэргийг хүргэх эрхтэй байна.
5.7. Гэнэтийн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ 24 цагаас дээш хугацаанд тасалдаж, ашиглах боломжгүй болсон тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг нэн даруй хамгаалахын тулд тасалдсан тухайн хугацаанд нэмэлтээр Playmo эрхийн хоног олгох, буцаан олголт олгох зэргийг Playmo зохион байгуулж ажиллана.
Зургаа. Контент
6.1. “Playmo” үйлчилгээг 3-аас дээш насны хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд 18-аас доош насны хэрэглэгч эцэг, эхийн хараан хяналт дор үйлчилгээг ашиглана.
6.2. Насны хязгаарлалттай буюу 18-аас дээш насны ангилалд багтсан контентыг үзэхэд баталгаажуулалт шаардах бөгөөд “Би 18 нас хүрсэн” гэх товч дарснаар 18 насанд хүрсэн эсхүл эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан гэж ойлгоно.
6.3. Контентын нягтаршил хэрэглэгчийн ашиглаж буй интернэтийн хурднаас хамаарна.
6.4. Playmo эрхийн хүчинтэй хугацаанд багцад хамаарах контентыг аппликейшн ашиглан хязгааргүй үзэх, татах боломжтой. Татсан контентыг интернет холболтгүй үед хаана ч, хэзээ ч үзэх боломжтой боловч Playmo эрхийн хүчинтэй хугацаанд л үзэх боломжтой гэдгийг анхаарна уу.
6.5. Контент болон үзвэрүүд нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд энэ тохиолдолд тухайн хэрэглэгчийн бүртгэлийн нэн даруй цуцлах болно.
Долоо. Мэдээллийн нууцлал
7.1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын халдашгүй байдал нэн тэргүүнд тавигдах бөгөөд хэрэглэгчийн үзсэн контентын мэдээлэл нь Playmo үйлчилгээг улам сайжруулах, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент санал болгох зорилгоор ашиглагдаж болно.
7.2. Playmo таны мэдээллийн халдашгүй аюулгүй байдлыг хангахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллана.
Найм. Бусад
8.1. Ашиглахад хялбар, таатай байлгах үүднээс Playmo үйлчилгээний нөхцөл, Playmo Theatre, вэб сайт, аппликейшны бүтэц, харагдах байдалд өөрчлөлт орж болно.
8.2. Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт гарвал харилцагчийн үйлчилгээний ажилтан болон [email protected] хаягаар холбоо барих боломжтой.
8.3. Playmo эрхийн хугацаа дуусахаас өмнө Playmo эрхийг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.
8.4. Playmo энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.
8.5. Үйлчилгээ нь таны дансанд гадны нөлөөтэй аливаа халдлага, алдаа, вирус, хөндлөнгийн оролцоо болон хакер дайралтаас хамгаална гэсэн баталгаа өгөхгүй ба үүнтэй холбоотой аливаа асуудалд Playmo хариуцлага хүлээхгүй болно.
8.6. Playmo нь үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд аппликейшнаар дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэнэ.