Хэрхэн үзвэр үзэх вэ?

Playmo платформ дээр байршиж буй бүх кино, контентыг та вэбсайт болон аппликейшнээр дамжуулан харах боломжтой бөгөөд өөрт таалагдсан үзвэрээ үзэхийн тулд багцын эрх худалдан авснаар Playmo theatre-ээс бусад үзвэрийг үзэх эрхтэй болно.

Төрөл, ангилал

Та "Үзвэр" гэх хэсгээр дамжуулан өөрийн сонирхож буй кино, контентыг төрөл жанраар нь ангилан хайх боломжтой юм.

  • Хэрвээ та вэбсайтаар хандаж байгаа тохиолдолд зүүн дээд булангийн Playmo логоны дэргэд байрлах "Үзвэрүүд" гэх хэсэг дээр дарж ангилан харах боломжтой бөгөөд өөрийн хүссэн жанрын кино контентыг сонгон үзэх боломжтой.

  • Хэрвээ та аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд зүүн доод буланд байрлах "Үзвэр" хэсэгт дарснаар танд "Төрөл", "Ангилал" гэх сонголтууд харагдах бөгөөд өөрийн хүссэн жанрын контентыг сонгох боломжтой.

Хайлт

  • Та вэбсайтаар хандаж байгаа тохиолдолд баруун дээд буланд байрлах томруулах шил дээр даран хайх үзвэрийн нэрээ Монгол болон Англи хэлээр бичиж хайна.

  • Та аппликейшнээр хандаж байгаа тохиолдолд зүүн доод буланд байрлах "Үзвэр" хэсэгт дарснаар дээд талд "Хайх..." хэсэгт үзвэрийн нэрээ Монгол болон Англи хэлээр бичиж хайна.

Бусад асуултууд