Үзвэр тэмдэглэх
Сүүлд шинэчлэгдсэн: 2022/11/10
Та өөрийн сонирхсон үзвэрээ тэмдэглэж хадгалснаар кино, контентоо илүү тухтайгаар үзэх боломжтой болно. Үзвэрээ тэмдэглэхдээ "Сонирхсон", "Үзэж байгаа", "Үзсэн", "Жагсаалтаас хасах" гэх зэргээр тэмдэглэх бөгөөд "Миний жагсаалт" хэсэгт таны тэмдэглэсэн үзвэрүүд харагдана.
- Үзвэрийг тэмдэглэхдээ вэбсайтаас хандаж байгаа тохиолдолд өөрийн сонирхсон контент дээрээ дарж ороод "Жагсаалт" хэсэг дээр дарахад дараах сонголтууд гарч ирснээр үзвэрээ тэмдэглэх боломжтой юм.
- Эхлүүлээд дуусгаж чадаагүй үзвэр болон таны үзэж буй олон ангит кино зэрэг нь хамгийн дээд мөрөнд буюу "Миний үзэж байгаа" хэсэгт автоматаар бүртгэгдэх бөгөөд үзэж байгаа кино, контентоо дахин хайх шаардлагагүй. Харин таныг тухайн үвэрийг үзэж дууссаны дараа автоматаар тухайн мөрнөөс хасагдана.
- Таалагдсан үзвэрээ "Сонирхох" хэсэгт нэмснээр тухайн үзвэрийг дахин хайх шаардлагагүйгээр "Миний жагсаалт" хэсгээс харах боломжтой.
- Мөн тэмдэглэсэн үзвэрээ та өөрийн жагсаалтаас хасах боломжтой бөгөөд "Жагсаалтаас хасах" сонголтыг сонгосноор "Миний үзэж байгаа" болон "Миний жагсаалт" хэсгээс тухайн үзвэр хасагдах юм. Харин "Үзсэн" гэх сонголтыг сонгосноор "Миний жагсаалт" хэсгийн "Үзсэн" хэсэгт бүртгэгднэ.
- Харин та аппликейшнээс хандаж байгаа тохиолдолд баруун доод буланд байрлах "Би" хэсгийг сонгсноор "Миний жагсаалт" гэх сонголт харагдана.