Хэрхэн багцын эрх авах вэ?

Юуны өмнө, та манай платформд та бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд бүртгүүлээгүй, нэвтрээгүй бол "Бүртгэл үүсгэх заавар"-тай танилцана уу.

Худалдан авалт хийх сонголтууд

Худалдан авалт хийхээсээ өмнө та хэдэн сараар багцын эрх авах сонголтоо хийх ба дараа нь танд доорх сонголтууд гарч ирэх болно. Тус сонголтуудаас өөрт хялбар хэрэгслийг сонгож худалдан авалтаа хийгээрэй.

  • Картаар

Хэрэв та картаар төлбөрөө төлөх сонголтыг сонгосон бол “Карт нэмэх” хэсэг дээр дарж өөрийн картны мэдээллийг дэлгэрэнгүй бөглөнө. Үүний дараа таны картнаас худалдан авалтын дүн хасагдаж, багцын эрх идэвхэжнэ.

  • QPay

Хэрэв та QPay аппликейшнээр төлөх сонголтыг сонгосон бол өөрийн банкны аппликейшнлүү орж өөрт гарж ирсэн QR кодыг уншуулан төлбөрөө төлнө. Ийнхүү таны багцын эрх нээгдэх болно.

  • SocialPay

Хэрэв та Social Pay аппликейнийг сонгон төлөлт хийх бол “Энд дарна уу” гэсэн хэсэг дээр дарахад танд төлбөрөө төлөх сонголт гарж ирэх болно. Та баруун талд харагдаж буй “Social Pay” гэсэн хэсэг дээр дарж бүртгэлтэй утасны дугаараа оруулах ба үүний дараа танд төлбөрийн нэхэмжлэл утсан дээр тан ирнэ. Ийнхүү та төлөлтөө хийснээр таны багцын эрх идэвхжих болно.

  • HiPay

Хэрэв та Hipay аппликейшнээр төлбөрөө төлөхийг хүсвэл гар утсан дээрээ тус аппликейшнийг татаад бүртгүүлэн “Онлайн дэлгүүрүүд” гэсэн хэсгийг сонгож Playmo гэсэн лого дээр дарж төлбөрөө төлөх боломжтой.

Бусад асуултууд