Facebook-ээр нэвтрэх

Түрээслэсэн үзвэр хугацаанаасаа өмнө алга болох, багцын эрх дуусаагүй байхад эрхгүй гэж харагдах зэрэг нь магадгүй буруу facebook хаягаараа нэвтэрч орсонтой холбоотой байх боломжтой. Танд дээрх асуудлууд тулгарч байвал доорх зааврын дагуу нэвтэрнэ үү.

1. Playmо хаягаа гаргах

Аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд баруун доод талын "Би" хэсэг дээр дарж ороход "Гарах" гэх сонголтыг сонгоно.

Хэрвээ та вэбсайтаар нэвтэрсэн тохиолдолд баруун дээд буланд байрлах сум дээр даран "Гарах" сонголтыг дарна.

2. Facebook бүртгэлээ шалгах

Багцын эрх болон үзвэр түрээслэсэн Facebook хаяг тань мөн эсэхийг facebook аппликейшн болон вэбсайтаар шалгана уу. Хэрвээ буруу facebook хаягаараа нэвтэрсэн байвал та тухайн хаягаа гаргаад анх багцын эрх болон үзвэр түрээслэсэн зөв хаягаа оруулна уу.

3. Дахин нэвтрэх

Багцын эрх болон үзвэр түрээслэсэн зөв хаягаа facebook дээ оруулсны дараагаар Playmo аппликейшн болон сайт руу дахин зөв хаягаараа нэвтэрснээр та үзвэрээ хэвийн үзэх боломжтой болно.

Бусад асуултууд