Бүртгэл үүсгэх

Та Playmo платформыг ашиглаж эхлэхдээ юун түрүүнд бүртгэл үүсгэх шаардлагатай юм. Бүртгэл үүсгэн ашиглахаас өмнө заавал "Үйчлилгээний нөхцөл" болон "Нууцлалын бодлого"-ын нөхцөлүүдтэй танилцна уу.

Бүртгэл үүсгэх заавар:

1. Та өөрийн ашиглаж буй төхөөрөмжийн хайлт хэсэгт Playmo.mn /https://playmo.mn/ гэж хайх эсвэл гар утас дээрээ аппликейшн /bit.ly/PlaymoApp энэ линкээр татах боломжтой/ татах бөгөөд танд дараах нэвтрэх хуудас харагдана.

2. И-мэйл хаягаар бүртгэл үүсгэх

Хэрвээ та и-мэйл хаягаараа бүртгэл үүсгэхийг хүссэн тохиолдолд Нэвтрэх хуудасны "Бүртгүүлэх" гэх сонголтыг дарснаар бүртгэлээ үүсгэх боломжтой юм. Эхний талбарт И-мэйл хаягаа бичээд /Байнга ашигладаг мэйл хаягаа бүртгүүлэхийг зөвлөж байна./ цаашид нэвтрэх нууц үгээ зохион "Бүртгүүлэх" товч дээр дарснаар таны бүртгэл амжилттай үүсэх юм. Хэрвээ та и-мэйл хаягаа буруу бичиж бүртгэл үүсгэсэн тохиолдолд дахин шинэ хаяг үүсгэлгүйгээр https://www.facebook.com/playmo.mn/ Playmo facebook хуудас руу чат бичээд мэйл хаягаа солиулах боломжтой.

Facebook хаягаар бүртгэл үүсгэх

Нэвтрэх хуудаст харагдах "Facebook нэвтрэх" гэх сонголтыг дарснаар Facebook аппликейшн дээр тань нэвтэрсэн байгаа хаягаар бүртгэл автоматаар үүсэх тул эхлээд та facebook аппликейшн дээр оруулсан байгаа хаягаа шалган бүртгэл үүсгэхийг зөвлье.




Бусад асуултууд